2014 оны шүүн таслах ажлын тайлан
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх нь 2014 онд нийт 927 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, 33-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 хэргийг шүүх хуралдаанаас буцааж, 10 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, 861 хэргийг эцэслэн шийдвэрлэж, 22 хэргийн үлдэгдэлтэй гарсан байна.
2014 оныг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулахад:
- Шүүхэд хүлээн авсан нийт хэрэг, нэхэмжлэл нь 461-ээр буюу 50.2 % өссөн,
- Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан нь 16-аар буюу 32%буурсан,
- Хэргийг шүүх хуралдаанаас буцаасан нь 3-аар буюу 75%буурсан,
- Хэргийг харъяаллын дагуу шилжүүлсэн нь 4-өөр буюу 40%өссөн,
- Шийдвэрлэсэн нийт хэрэг 495-аарбуюу 57.51% өссөн,
- Үлдэгдэл нийт хэрэг 19-өөр буюу 46.31% буурсан үзүүлэлттэй байна.
Хүснэгтээр харуулбал:
| д/д | Нэр | 2013 он | 2014 он | Өссөн /+/ | Буурсан /-/ |
| 1 | Нийт хүлээн авсан хэрэг, нэхэмжлэл | 466 | 927 | +461 буюу 49.73%-аар | - |
| 2 | Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан | 49 | 33 | - | -16 буюу 32%-аар |
| 3 | Шүүх хуралдаанаас буцаасан | 4 | 1 | - | -3 буюу 75%-аар |
| 4 | Шилжүүлсэн | 6 | 10 | +4 буюу 40%-аар | - |
| 5 | Шийдвэрлэсэн нийт хэрэг | 366 | 861 | +495 буюу 57.51%-аар | - |
| 6 | Үлдэгдэл хэрэг | 41 | 22 | - | -19 буюу 46.31%-аар |
Хянан шийдвэрлэсэн нийт 927 хэргийн 242 хэргийг буюу 26.1 хувийг ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар, 612 хэргийг буюу 46.1 хувийг шүүх хуралдаанаар хянан шийдэрлэсэн, 7 хэргийг буюу 0.75 хувийг ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хүснэгтээр үзүүлбэл:
| Он | Хялбаршуулсан журмаар | Шүүх хуралдаанаар | Хэрэгсэхгүй болгосон |
| 2013 он | 197 буюу 53.8% | 169 буюу 46.1 % | 5 буюу % |
| 2014 он | 242 буюу 26.10% | 612 буюу 66% | 7 буюу 0.75% |
Шийдвэрлэсэн нийт хэргийг эрх зүйн төрлөөр нь авч үзвэл:
| д/д | Эрх зүйн төрөл | 2013 он | 2014 он | Өссөн /+/ | Буурсан /-/ |
| 1 | Иргэний хууль | 187 | 248 | +61 буюу 25%-аар | - |
| 2 | ИХШХШТХууль | 73 | 515 | +442 буюу 85.82%-аар | - |
| 3 | Гэр бүлийн тухай хууль | 66 | 73 | +7 буюу 9.5%-аар | - |
| 4 | Хөдөлмөрийн тухай хууль | 21 | 14 | - | -7 буюу 33%-аар |
| 5 | Бусад хууль | 19 | 11 | - | -8 буюу 42.10%-аар |
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад улсын тэмдэгтийн хураамжид 41.805.946төгрөгийг улсын орлогод оруулахаар, 5.467.802төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
Давж заалдах болон хяналтын журмаар хянагдсан иргэний хэргийн талаар:
2014 онд Давж заалдах шатны шүүхээр 15 хэрэг хянагдаж, 12 хэргийн шийдвэр хэвээр, 1 хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, 2 хэргийн шийдвэр хүчингүй болсон байна.
Хяналтын шатны шүүхээр 4 хэрэг хянагдаж, 3 хэргийн шийдвэр хэвээр, 1 хэргийн шийдвэрт өөрчлөлт орсон байна.
2013 оны мөн үетэй харьцуулахад:
| Давж заалдах журмаар хянагдсан хэргийн тоо | 2013 он | 2014 он | Хяналтын журмаар хянагдсан хэргийн тоо | 2013 он | 2014 он |
| 12 | 15 | 1 | 4 |
| Хэвээр | Хүчингүй | Өөрчлөлт | хэвээр | Хүчингүй | Өөрчлөлт | Хэвээр | Хүчингүй | Өөрчлөлт | Хэвээр | Хүчингүй | Өөрчлөлт |
| 5 | 5 | 2 | 12 | 2 | 1 | 1 | - | - | 3 | - | 1 |
2013 онд хүлээн авч, шийдвэрлэсэн хэргийг шүүгч тус бүрээр хүснэгтээр харуулбал:
| Д/д | Шүүгчийн нэр | Нийт хүлээн авсан хэрэг | Хүлээн авсан эрүүгийн хэрэг | Хүлээн авсан иргэний хэрэг | Хүлээн авч, шийдвсэн захиргааны зөрчлийн хэрэг | Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг | Шийдвэрлэсэн иргэний хэрэг | Нийт /шийдвэрлэ сэн хэрэг/ |
| 1 | Б.Нармандах | 198 | 20 | 109 | 69 | 20 | 87 | 176 |
| 2 | З.Түвшинтөгс | 267 | 28 | 167 | 72 | 27 | 132 | 231 |
| 3 | Л.Энхбилэг | 100 | 6 | 66 | 28 | 3 | 50 | 81 |
2014 онд хүлээн авч, шийдвэрлэсэн хэрэг болон шүүн таслах ажиллагааны чанарыг шүүгч тус бүрээр хүснэгтээр харуулбал:
| Д/д | Шүүгчийн нэр | Нийт хүлээн авсан хэрэг, нэхэмжлэл | Шийдвэр лэсэн нийт хэрэг | Үлдэгдэл хэрэг | Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан | Шүүх хуралдаан хойш луулсан | Нийт гаргасан захирамж, тогтоол | Давж заалдах шатны шүүхээр хянагдсан | Хяналтын шатны шүүхээр хянагдсан |
| Хэвээр | Өөрч лөлт | Хүчин гүй | Хэвээр | Өөрч лөлт | Хүчин гүй |
| 1 | Б.Нармандах | 226 | 214 | 7 | 3 | 3 | 790 | 4 | 1 | 1 | 1 | 1 | - |
| 2 | З.Түвшинтөгс | 242 | 218 | 4 | 17 | 17 | 612 | 5 | - | - | - | - | - |
| 3 | Л.Энхбилэг | 232 | 218 | 5 | 5 | 8 | 658 | 5 | - | - | 2 | - | - |
| 4 | Д.Уранчимэг | 227 | 211 | 6 | 8 | 29 | 546 | - | - | 1 | - | - | - |
2013 онд: Хугацаа хэтрүүлэн 2 иргэний хэргийг шийдвэрлэж, хугацаа хэтэрсэн 1 иргэний хэргийн үлдэгдэлтэй байсан бол,
2014 онд: Хугацаа хэтрүүлэн 3 иргэний хэргийг шийдвэрлэж, хугацаа хэтэрсэн 2 иргэний хэргийн үлдэгдэлтэй байв.
Шүүгч Д.Уранчимэг хугацаа хэтрүүлэн 3 иргэний хэргийг шийдвэрлэж, хугацаа хэтэрсэн 2 хэргийн үлдэгдэлтэй байна.
Хугацаа хэтэрсэн үлдэгдэл 2 иргэний хэрэг нь Сум дундын 1 дүгээр шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхүүдээс хугацаа хэтрэлттэйгээр шилжин иржээ.
Шүүх хуралдаан 57 удаа хойшлогдсон байгаад дүгнэлт хийх ёстой.
2014 онд хүлээн авсан нэхэмжлэл, хэрэг 461, шийдвэрлэсэн хэрэг 495 хэргээр өссөн ба хянагдсан хэргийн шийдвэрийн 79 хувь нь хэвээр үлдсэн байгаа нь өмнөх оныхоос шүүн таслах ажлын ачаалал өссөн, чанар сайн үзүүлэлттэй харагдаж байна.
Тайлангийн хугацаанд шүүгч Л.Энхбилэг, З.Түвшинтөгс, шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаяр, Б.Батцэцэг нар сайн ажиллаж, хамт олноо тэргүүллээ.
Тус шүүхийн шүүгч, ажилтнууд 2015 ондоо шүүн таслах ажлын чанараа улам сайжруулах, шүүх хуралдаан хойшлуулахгүй байх, шүүхийн шийдвэрийн боловсруулах, бичих аргыг өөрчлөх, шинэчлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зэрэгт анхаарч ажиллахаар зорьж байна.
2014 оны 12 сарын 30-ны өдөр